Агуулга руу очих

Монгол хүүхэд бүлгэм

...бид хийхгүй бол хэн хийх вэ...
Хэсэг ухаалаг Монгол залуусын хийж байгаа ажил үнэхээр дэмжмээр санагдсан тул хуулж оруулж байна. Та ч бас өөрийн боломжоор цааш нь тарааж, бас дэмжин оролцоорой.

Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ, бид хийхгүй бол хэн хийх вэ!
2010 он гарсаар Монгол Улсад 27,597 хүүхэд; 5 дугаар сард 5,612 хүүхэд төржээ. Энэ хугацаанд нэг хүртэлх насандаа 625 хүүхэд эндэжээ. Өдөрт 3-4 нялх хүүхэд (1-с доош насны) эндэж байна. 6 цаг тутамд 1 гэсэн үг. Дээр нь бусад насны хүүхдүүдийн тоог нэмэхэд аймшигтай тоо гарна. Хүүхдийнхээ зургийг барин хандив гуйж яваа эцэг эх, эмээ өвөө нар олон байна. Аз таарвал нэг нь гадаадад өндөр зардлаар эмчлүүлж байхад харин ард үлдсэн олон хүүхдүүд яалтай билээ? Иймд санаа нийлсэн хэсэг Монгол залуус хамтран зүтгэж Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийг иж бүрэн тоногжуулахаар зорьж байна. Эхний ээлжинд хамгийн хэрэгцээтэй байгаа багаж хэрэгслийг дэмжигч олонтойгоо нийлж авч явуулсан. Энэ тухай цагийн хүрдээр гарсан бичлэгийг сонирхоорой.  
Монголчууд бид цөөхүүлэхнээ шүү дээ. Хүний амь мөнгөөр хэмжигдэхгүй. Бид алийн болгон бусдын гарыг харж, гадныхан туслана биз гэж сууцгаах вэ. Өнөөдөр бүгдээрээ найз нөхдөө уриалж хамтран ажиллая, бага гэлтгүй хандив цуглуулая, ганц гэлтгүй хүүхдийн амь аврах багаж хэрэгслийг хэрэгтэй байгаа газарт нь өгье. Монголчууд бид дэлхийн хаана ч байсан эв нэгдэлтэй, эрч хүчтэй байж өнөөдрийн ашгийн төлөө бус зайлшгүй ирэх ирээдүйг харж ажиллацгаая!!  
Ухаант Монгол хүн танд маш их баярлалаа!!!


Мэдээллийн эх сурвалж:
Шинэчлэлт: (2010-10-21)

За энэ үйл ажиллагаа маань бас багагүй амжилттай явагдаж байгаа юм байна. Бидний зүгээс Монгол хүүхэд бүлгэмээсээ 120000₮ хандивлалаа.

Монгол хүүхэд бүлгэмийн данснаас: 50000₮
Гилийн хатан (blogspot.com блогч): 40000₮
Алмас (dusal.net): 15000₮
Обод (blogmn блогч): 10000₮
Цолмонбат (blogmn блогч): 5000₮

Хэдийгээр тийм их мөнгө биш ч гэсэн олон хүний сэтгэл шингэсэн мөнгө юм аа. Дансанд үлдсэн байсан 50000 бол Блогч залуусын шинэ жилийн үдэшлэг дээр Монгол хүүхэд бүлгэмийнхэн маань хандив цуглуулсан мөнгөний үлдэгдэл болохоор энд маш олон хүний бага боловч сэтгэл шингэсэн мөнгө байсан шүү. Бидний энэ үйлс олон Монгол хүүхдийн алтан амийг аврахад бага боловч тус болно гэж бодоход сайхан байна. Бүгдэд амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсье баярлах
| хавчуулах | Биздэх | Илгээх | Сэтгэгдэл (7) | 1191 хүн уншсан
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

http://www.facebook.com/pages/Save-Infants-Erl-rs/282190793091 За бидний хандивын талаар нийтэлжээ баярлах
Алмас хэзээ бичсэн: 19:27, 2010-10-22 | Холбоос | |
би ч гэсэн нэг хэдийг өгөх юмсан нэгж өгвөл зүгээр л байна даа
upshot_gp хэзээ бичсэн: 15:49, 2010-10-11 | Холбоос | |
гоё шүү
Сурах Шалтгаан хэзээ бичсэн: 15:47, 2010-10-11 | Холбоос | |
саинуу
Saya manai ajil deer neg zaluu ireed yavlaa. Handivt 5000 tigirg ugsun shyy. Baga tus ch gesen bagadahgyi
Обдоо хэзээ бичсэн: 15:12, 2010-10-11 | Холбоос | |
Нөхдөө 10-хан хоног үлдсэн байна. Хүн болгон их бага гэлтгүй жаахан ч болов өгцгөөе. Хэрвээ дансаар шилжүүлэх нь төвөгтэй байгаа бол нэг уулзалт зохиогоод жаахан цай ууж ярьж суунгаа цуглуулсан ч болохгүй зүйлгүй юм байна. $2465 болсон байгаа бөгөөд $261 дутуу байгаа юм байна. Бидэнд одоо 40000 50000 байгаа. Тэгэхээр жаахан нэмээд өгчихөд бас нэлээн нэмэр болох нь...
xvv хэзээ бичсэн: 12:49, 2010-10-11 | Холбоос | |
sainuu nuhduu
Gadaadaas irsen Giliin hatan hemeeh blogtoi bysgyigees 40 mayngan tugrug handivlasaniig yynd shiljyyllee.
Obdoo
Обдоо хэзээ бичсэн: 11:57, 2010-10-07 | Холбоос | |
amjilt
амжилт хүсье МУ-д үнэхээр хэрэгтэй зүйл хийж байна. тиймээс та бүхэн сайн ажиллаарай. амжилт алга ташилт
boogii (зочин) хэзээ бичсэн: 14:45, 2010-09-27 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл | < Өмнөх | Дараах >

Нийт: 25-с 7-р хуудас.

Шинэ сэтгэгдлүүд

Манай зарим гишүүд

obod shuudshuud ayunga oogiinoo

Тоолуур

2009 оны 6-р сараас хойш 149286 дахь зочин маань та боллоо. Баярлалаа.