Хэсэг ухаалаг Монгол залуусын хийж байгаа ажил үнэхээр дэмжмээр санагдсан тул хуулж оруулж байна. Та ч бас өөрийн боломжоор цааш нь тарааж, бас дэмжин оролцоорой.
Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ, бид хийхгүй бол хэн хийх вэ!
2010 он гарсаар Монгол Улсад 27,597 хүүхэд; 5 дугаар сард 5,612 хүүхэд төржээ. Энэ хугацаанд нэг хүртэлх насандаа 625 хүүхэд эндэжээ. Өдөрт 3-4 нялх хүүхэд (1-с доош насны) эндэж байна. 6 цаг тутамд 1 гэсэн үг. Дээр нь бусад насны хүүхдүүдийн тоог нэмэхэд аймшигтай тоо гарна. Хүүхдийнхээ зургийг барин хандив гуйж яваа эцэг эх, эмээ өвөө нар олон байна. Аз таарвал нэг нь гад...