Агуулга руу очих

Монгол хүүхэд бүлгэм

Амай: Чигагочуудад...
Өөрснөө юм хийж амжихгүй байгаа ч огт чимээгүй байхаар ядаж энд тэндээс дуулсан сайхан зүйлсийн талаар хааяа хуулж оруулж байя гэж бодлоо...
Чигагочуудад... (Амай, http://www.amai.mn/archives/8916 )

DSCN0783 (Custom)

2010 оны 10 сарын 12ны өдөр. Утаанбаатар хот.

Сар гаруй тэмдэглэлээ бичих онгодгүй завгүй байлаа.

Хүн ганц амьдралынхаа туршид ямар олон зүйл хийж болох юм бэ? Гэдэгт гайхсаар байна. Элдэв гуншин, цол мэргэжил гээд асуух юм бол хариултаа мэдэхээргүй боллоо. Амай буюу битбоксоор эхлэж байсан бол, продюсер, промотер, бадарчин гээд харин одоо ном бичих ажилд орсон байдаг. Монгол бадарчин гэдэг 9 боть номны эхний хэсэг болох Гайхамшигт ертөнц ном бараг бэлэн болоод байна.

Өнгөт зургуудтай нэлээн өвөрмөц зүйл хиймээр байгаа бөгөөд, хүмүүст хүрч чадна гэж бодож байна. Ном бичнэ гэдэг амаргүй ажлын хажуугаар бас нэгэн зүйлд анхаарлаа хандуулсан бөгөөд юуны түрүүнд Чикагочууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

Нэгэн өдөр ах маань яриад: Чикаго хотод нэгэн арга хэмжээ зохион байгуулаад, хүмүүсд байгаа хүүхдийн тоглоом, бусаддаа хандивлаж болохоор зүйлсийг цуглуулаад монгол руу явуулая, түүнийг зохих газруудад нь дамжуулаад өг гэв.

2 сар орчмын дараа Эрдэнэбат гэж ах яриад ачаа ирснийг хэллээ. Цуг гааль дээр очоод контейнерт байсан 16 хайрцгаа хүлээн авлаа. Миний өөрийн гэсэн зүйл байгаагүй бүгд хандивын тул гаалийн татвар элдэв дарамт нэг их байсангүй. Гэхдээ л тодорхой хэмжээний мөнгө төлөөд ачааны машинаар ажил дээрээ авчирлаа.

Тусгай үнэрч нохойгоор мансууруулах төрлийн бодис хориотой зүйл байгаа эсэхийг шалгаж байгаа нь таалагдлаа. Тэдгээр нохойнууд нь бага зэргийн мансуурах донтой болсон байдаг гэж сонссон.

16 хайрцганд тоглоомууд, 2 ш пентиум 3 компьютер, хүүхдийн тэрэг тэгээд хуучин хувцас.

DSCN0767 (Custom)

3-4 өдөр уг илгээмжийг ялгаж салгаж багаллаа.

Монголын өнчин хүүхдүүдийн газрууд ихэнх нь гадны халамжинд байдаг гэж хэлсэн тул, хотын захын эсвэл тусламж хэрэгтэй байж болох төсвийн газаруудад өгөхөөр нийслэлийн нийгмийн халамжын газарлуу холбогдож хэд хэдэн хаяг авлаа.

DSCN0771 (Custom)

Хайрцаг нээгээд эхний өдөр нүд эрээлжилж эхэллээ. Жоохон хүү байсан болоосой гэсэн бодол ч төрлөө. Тоглож үзээгүйгээс авахуулаад огт хараагүй өвөрмөц сонирхолтой тоглоомуудын хажуугаар хуучин хувцаснуудыг хооронд нь ангилж салгах хэрэгтэй байлаа. Хэдийгээр би ийм ажилд тааруу ч ээж болон ажлын хүмүүс хамтраад нийт таван газар түгээх бэлэг бэлдлээ. Захимаар санагдсан зүйлс гэвэл монголчууд бид өөрийн маш хувийн хэрэглэлүүдээ бусдад өгдөггүй шүү.

Энэ ажлыг манай Жавхаа ах санаачлан хийж, би зөвхөн дамжуулагч, тараагчийн үүргийг гүйцэтгэж байсан тул, 7 хоногынхоо ажлыг орхиод бүх хүмүүстэйгээ анхаарлаа хандууллаа.

Улаанбаатар хотын захад шар хадны хавьцаа байдаг нэгэн гэр цэцэрлэгийн ангид эхний бэлэгээ авч очлоо.

DSCN0776 (Custom)Захирал нь намайг Амай гэдгээр нь таниад баяртай байсан бөгөөд уг ангид орох үедээ хийж буй зүйлийнхээ ач холбогдлыг жинхнээсээ ойлголоо.

DSCN0799 (Custom)

Маш ядуу гэр бүлүүдийн хүүхдүүд явдаг уг ангийн тоглоомын санд бараг юу ч байхгүй гэж хэлж болохоор байсан тул, тэдний дунд суугаад хайрцагаа задлах үед хүүхэд бүрийн сонирхол дээд цэгтээ хүрч байлаа. Гэр хороолол, ядуу дүүрэг байтугай гайгүй айлын хүүхэд тоглож үзээгүй тийм өнгө, хэлбэр утгатай тоглоомууд уг ангийн хүүхдүүдийн нүдэнд баяр баясгалан бэлэглэж байлаа.

DSCN0778 (Custom)

Нэг гартаа тоглоом авчихаад дахиад гэж гуйж буйг хараад загнах аргагүй юм. Ингээд бүх хүүхдүүдэд тоглоомуудыг нь тарааж өгөөд бид анзаарагдахааргүй гарсан бөгөөд, энэ өдрийн зургуудыг  блог дээрээ байрлуулж Чикаго хотоос эх нутагруугаа илгээмж явуулсан хүмүүсд ажлын үр дүнг харуулах нь зүйтэй гэж бодлоо.

DSCN0791 (Custom)

Та бүхэн эдгээр хүүхдүүдийн нүдэнд гал асаасан байна шүү.

DSCN0797 (Custom)

Хоёр дахь өдөр нь Налайх дүүргийн 60км зайд байдаг Городок гэж газрын төсвийн нэг цэцэрлэгт очлоо. Байдал бас л адил. Нэг ангид 30-40 хүүхэд байдаг бөгөөд монгол улсын төсөв үнэтэй жийп, тансаг хэрэглээ, байшингуудад зарцуулагдаж байгаа тул хүүхдийн бага насыг өнгөтэйгээр өнгөрүүлэх, оюун санааг нь хөгжүүлэх ажилд төсөв хүрэхгүй байгаа билээ.

DSCN0802 (Custom)

Цэцэрлэгийн үүдэн дээр ирэх үед Налайх дүүргийн засаг дарга, тус цэцэрлэгийн захирал тосож аваад, намайг зурагтаар л харж байсан болохоос биеэрээ энэ захын газар ирж буйд баярлаж байна гэдгээ уламжиллаа. Цай унд бэлдэж дайлаад, харин би дараа нь ажилтай байсан тул гол ажилдаа орлоо.

DSCN0803 (Custom)

Хүүхдүүдийн ангид орох үед тэд тэсэн ядан хүлээж байлаа. Үйл ажиллагаанд нь зориулж компьютерээ өгөөд, хайрцагаа задлах ажилдаа орлоо. Юу болж буйг мэдэхгүй холилдсон хоёр өөр насны ангийн хүүхдүүд хайрцагнаас гарч буй тоглоомуудыг нэг нэгээр нь аваад, дараа нь юу гарч ирэхийг хүлээж зогслоо. Маш гоё хэлбэр дүрстэй машин, робот, барби гээд ёстой нэг баяр хөөр хүүхдүүдийн нүдэнд илт байлаа.

DSCN0808 (Custom)

Багш нар ч гэсэн баярласнаа хэллээ. Хүүхдүүдийн тоглоомын хажуугаар багш болон ядуу айлуудын хүмүүсд зориулсан хуучин хувцасыг нь бас дамжууллаа.

DSCN0811 (Custom)

Бид дандаа л гадаад хүмүүсийн хандив гэж гараа тосож өгсөн болгонд баярлаж байсан бол, монголчууд бие биендээ туслаж буй энэ бяцхан боловч маш чухал арга хэмжээнд орсондоо баяртай байлаа.

DSCN0814 (Custom)

DSCN0827 (Custom)

Маргааш нь Улаанбаатар хотоос 25км зайнд байдаг Өлзийт хорооллын цэцэрлэгт бэлэг авч очлоо. Хуучин гэр цэцэрлэг байсан бол одоо шинэхэн байранд орсныг мэдлээ. Гаднаасаа хэдийгээр сайхан тохилог харагдаж байсан ч, хүүхдийн тоглоомын өрөөнд бараг юу ч байсангүй.

DSCN0837 (Custom)

Хайрцагтай тоглоомуудаа голд тавьж байгаад хүүхэд бүрт гарт нь атгуулж эхэллээ. Зарим нэгтэй нь тоглож хэсэг хугацааг зарцууллаа.

DSCN0844 (Custom)

Өлзийтөөс Найрамдал зуслангын цэцэрлэгрүү явлаа. Би Найрамдлын цэцэрлэгийг маш тансаг хангамж сайтай гэж бодож байсан, харин Цэцэгмаа эгч байдал өөр буйг харуулсан юм.

DSCN0853 (Custom)

Хэдийгээр энэ цэцэрлэг Найрамдалд байдаг ч улсын төсвийн санхүүжилттэй тул байдал бусдаас нэг их ялгарахгүй байлаа. 30 жил болсон шахуу цөөхөн хэдэн тоглоом.

DSCN0855 (Custom)

Бусад цэцэрлэгийг бодвол гадны хүн орж ирэхэд бидэнд цагаан халаат өмсүүлж, гутланд углавч өглөө. Хүүхдүүдийн цайны цаг байсан тул хэсэг хүлээж тэднийг харж суулаа. Бага нас санаанд ороод. Хэзээ сүүлийн удаа цэцэрлэгт орж байсанаа  санах гээд чадсангүй.

DSCN0854 (Custom)

Бүгд цайгаа дуусах үед хайрцагаа тараах ажилдаа орлоо.

DSCN0859 (Custom)

Яачиж байсан нэлээд хугацаанд эдгээр хүүхдүүд хийх юмтай, тоглох тоглоомтой болсонд би хувиасаа баяртай байлаа.

DSCN0861 (Custom)

Анхны номоо гаргах чухал ажилд хамаг цаг хүч хөдөлмөрөө оруулсан завгүй өдөрүүдэд энэ ажил давхцсан боловч үр дүнгий нь харсандаа үнэхээр их баяртай байна.

DSCN0871 (Custom)

DSCN0876 (Custom)

DSCN0895 (Custom)

Эх нялхасын эмнэлэгийн сахарын шижин өвчтэй хүүхдүүдийн тасагт сүүлийн баглаагаа өгөх бодолтой байсан ч, тоглоомын өрөө нь хангалт сайтай байсан тул болилоо.

Үлдсэн зүйлсийг СБ дүүргийн зарим амьдрал хэцүү хүмүүсд болон өнчин хүүхдүүд сургах төвд өгөхөөр боллоо.

Чикаго хотоос Улаанбаатар хот хүртлээ ачаануудыг үнэгүй хүргэж өгсөн Эрдэнэ-Бат ахад баярласанаа илэрхийлмээр байна. түүний сайн санааны дэмжлэггүйгээр эдгээр зүйлс монголд ирэх боломж байхгүй байсан юм. Тэрээр:  - Америкаас ийм машин ачсан контейнер их ирдэг, тэдэнтэй тохиролцоод илүү байгаа зайнд нь хандивын ачаагаа үнэгүй зөөгөөд байвал хэн хэнд ч алдагдалгүй шүү дээ. Америкт тэртээ тэргүй хүмүүс нүүх болхоороо тавилга эдлэлээ хаашаа хийхээ мэддэггүй юм. Эрдэнэ-Бат ахтай адил контейнер ачуулдаг хүмүүс байвал ахын санаачилсан ажлыг цааш дэмжихийг хүсэж байна.

U-Mon компани үнэгүй тээвэрлэлт хийсэнд баярлалаа.

Жавхаа ахын санаа үнэхээр зөв санагдсан. Ах өөрийн хүүгийнхээ илүү тоглоомуудыг яах вэ? гэж бодох зуураа эх нутагт байгаа өнчин, ядарсан дүү нараа бодсон болов уу. Хүүхдийн тоглоомоос гадна маш олон зүйлүүд монголын цэцэрлэг сургуулиудад хэрэгтэй байгааг хүний нутагт байгаа монголчууд мэдэж байгаа. Харин боломж ашиглаад түүнийгээ ийм маягаар монголруугаа илгээгээд байвал бид ямар их хүн, хүүхдийг баярлуулах вэ?

Уг үйл ажиллагааны хүрээ тийм ч өргөн байгаагүй тул учиргүй хэвлэл мэдээлэлд хандсангүй, гэхдээ Та бидний ажиллын үр дүнд хүүхдүүд баярлаж байвал болоо бизээ.

Чикагочуудад:

Миний ахын сайн санааны үйлсийг дэмжиж, хүн бүр багаар ч болов оролцож, эх нутагынхаа дүү нартаа баяр баясгалан бэлэглэсэн явдалд хувиасаа болон энэ ажлын үр дүнг мэдэрсэн хүн болгоны өмнөөс баярласнаа илэрхийлж байна. Эх нутагруугаа харих боломжгүй байгаа та бүхэн хязгааргүй хээр тал, мартамгүй сайхан нутагаа хэр их санаж буйг би мэдэж байна. Магадгүй тийм учраас энэ хандивын ажилд оролцсон болов уу.

Бидний хамтын ажлын эхний үр дүн амжилттай боллоо.

Монголд албан ёсны хандивын байгууллагыг нээж, дэлхийн өнцөг булан бүрт буй монголчуудынхаа тусламжийг хүрэх ёстой газар нь хүргэж, эх орондоо бага ч болов сайн үйлсийг хийх нь зүйтэй гэж бодлоо.

Та бүхэн зөвхөн тоглоомоор хязгаарлагдахгүй, хэрэглэхээ больсон хүүхдийн цэцэрлэг, сургуульд хандивлаж болох зүйлүүдээ илгээхийг хүсч байна. Маш чухал гэж бодож байвал өөрийнхөө нэрсийг бас уг зүйл дээрээ цохож болно шүү дээ. Бэлгийг хүлээн авсан хүмүүс хэний ач тусаар уг зүйлийг эзэмшиж буйгаа мэдэг.

За за нэлээд хугацаанд блогоо орхисон байсан бөгөөд, энэ чухал ажлынхаа тайланг бичмээр санагдлаа.


| хавчуулах | Биздэх | Илгээх | Сэтгэгдэл (2) | 1277 хүн уншсан
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Сайн байна уу? Гэнт сонирхол татаад одоо л уншиж байна. МАШ ЧУХАЛ АЖИЛЫГ санаачилж хиисэн гардан гүйцтгэсэн бүх хүмүүст талархаж байна.Хүүхдүүдийг баярлуулж,хайрлаж,инээлгэсэнээрээ ирээдүйд өөртөө итгэлтэй сайн хүн болж төлөвших үндэсийг тавьж өгчээ... Хүүхдүүд хуучин тоглоомноосоо уйдаад шинийг харангуутаа л барьж үзэх,тоглож үзэх хүсэл дүүрэн нүд нь гялзаад,инээд алдаад,хөл нь хөнгөрөөд булаацалдаж бас эвтэй болоод хоорондоо найзлана үнхээр хөөрхөн шүү ? Хайр хүргэж,инээлгэж байдаг ухаантай ангийнхаа хүүхдүүдийг бүүр их санчихлаа.Цэцэрлэг нэртэй болхоос яг үнэндээ тоглоом хүүхэдэд зориулсан тухтай орчин байдаггүй. Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд санаа тавихгүй мөртлөө эрх мэдэлтэй,мөнгөтэй хүмүүс хэрэггүй зүүлд их хэмжээгээр нь цацдаг энэ ажил илүү өргөжөөсөө гэж хүсэж байна...
Гэрэл6 (зочин) хэзээ бичсэн: 15:03, 2013-05-16 | Холбоос | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 14:03, 2011-01-25 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл | < Өмнөх | Дараах >

Нийт: 25-с 6-р хуудас.

Шинэ сэтгэгдлүүд

Манай зарим гишүүд

obod shuudshuud ayunga oogiinoo

Тоолуур

2009 оны 6-р сараас хойш 148872 дахь зочин маань та боллоо. Баярлалаа.