Агуулга руу очих

Монгол хүүхэд бүлгэм

БИ ЧАДНА

Урилга

Эрхэм таныг 2009 оны 12 дүгээр сар 5-ны өдөр “Би чадна” хүүхдийн бие даан сургах төвийн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, манай төвтэй танилцахыг урьж байна. Өдөрлөгийн арга хэмжээ 11:00 -ээс 15:00 цагийн хооронд болох ба төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах, амьдралын боломж муутай хүүхдүүдийн боловсролыг дэмжихэд зориулан тусламжийн гараа сунгана гэдэгт итгэлтэй байна. Цаашид хандивын дансаар дамжуулан хандив цуглуулах бөгөөд дансны мэдээлэл, зарлагыг байнга нээлттэй байлгах болно. Та ямартай ч ирж сонирхон, төлөвлөгөөтэй танилцаж бидний үйл ажиллагаанд нэгдээрэй.

Би чадна төвийн хаяг: Дарь эх, Ганц худагийн амны автобусны буудлын /шинэ буудал гэж нэрлэдэг юм байна лээ/ баруун гар талд автобуснаас буумагц бий. 2 давхарт.

Холбоо барих утас 93020056 /Оюунболдтой ярих/

ТА ЧАДНА

| хавчуулах | Биздэх | Илгээх | Сэтгэгдэл (6) | 613 хүн уншсан
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Амжилт хүсье!
Bilegsaikhan хэзээ бичсэн: 18:30, 2010-01-10 | Холбоос | |
Сайхан үйл ажиллагаа явуулж хийж байгаам байна. Амжилт хүсье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Bilegsaikhan хэзээ бичсэн: 18:29, 2010-01-10 | Холбоос | |
saihan uil hiij bgaa yum baina. bolomjooroo tusalnaa.
medicalscience хэзээ бичсэн: 09:56, 2009-12-08 | Холбоос | |
За гаднаас картнаас хямд тусламж авах боломж олдож магадгүй болсон. Жагдаг ах тусалъя гэсэн. Удахгүй энэ талаар сайн ярилцаж байгаад бичлэг оруулна даа. Ер нь хүмүүс нэлээн дэмжиж байгаа. Урамтай байна шүү :) Бас хэдэн жилийн өмнө Сакура гээд Жайкагийн төсөл явж байсан юм байна. Энэ талаар мэдэх хүмүүс байвал сайн муу талуудаас нь бэрхшээл юу байсан талаас нь мэдээлэл байвал төстэй зүйл хийгдэж байсан тухай сонслоо. Туршлага судалбал зүгээр юм байна даа..
Almas хэзээ бичсэн: 09:40, 2009-12-04 | Холбоос | |
Их сайхан ажил хийж байгаа юм байна. Ажилт хүсье!
Н.Цэцболд хэзээ бичсэн: 20:48, 2009-12-03 | Холбоос | |
За өөрийнхөө блогтоо нэг сэтгэгдэл оруулсан байгаа. Одоо гар бие чадах чинээгээрээ байнга оролцоод явна аа. Түрүүчийн 7 хоногт очоод ойлгосон. Монголдоо ирээдүйн Эйнштэйнийг төрүүлдэггүй юм гэхэд цөөхөн ч гэсэн хүүхдэд итгэл өгч, сурч боловсроход нь жаахан гэсэн тус болцгооё гэж хүмүүсийг уриалах байна :)
Almas хэзээ бичсэн: 19:02, 2009-12-03 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл | < Өмнөх | Дараах >

Нийт: 25-с 16-р хуудас.

Шинэ сэтгэгдлүүд

Манай зарим гишүүд

obod shuudshuud ayunga oogiinoo

Тоолуур

2009 оны 6-р сараас хойш 150035 дахь зочин маань та боллоо. Баярлалаа.