Хүүхдийнхээ харааг муутгахгүйн тулд доорх зүйлсэд байнга анхаарч байгаарай Уншлага Хүүхдийг ном унших үед ном заавал эрүүнээс доош байрлалтай байх ёстой. Дээд зовхи унжсан, суларсан байх тусам сайн. Номыг нүднээсээ аль болох хол барьж унших тусам сайн гэж үздэг. Нарны хурц гэрэлд ном уншиж болохгүй. Цааснаас ойсон туяа хараа муутгана. Ном уншиж байхдаа аль болох нүдээ олон цавчихыг хүүхэддээ сануулж байгаарай. Хэрэв танай хүүхэд ном уншихдаа бие юмуу толгойгоо урагш тонгойлгосон байвал буруу. Харин цэх юмуу бага зэрэг гэдийсэн байвал сайн гэж үздэг. Бичлэг Юм бичихдээ дөнгөж бичсэн үсгээ дагуулж уншдаггүй болгож сургаарай. Нүдээ аль болох олон цавчивал сайн. Компьютер дээр юм бичих бол гap руу харж бичдэг болгоно. Кино Дэлгэцээр кино үзэхдээ аль болох цэх суух ёстой. Дэлгэц рүү тасралтгүй гөлрөн ширтэх юм бол та таслан зогсоох ёстой. Бас хэт их догдолж амьсгаа түгжиж байвал та болиулах хэрэгтэй. Машинд Хүүхэд машинд явж байхдаа замын хажуугийн бичиг самбаруудыг гүйлгэж харах нь тун буруу. Дөнгөж уншиж сурч байгаа хүүхдүүд их ингэдэг. Ингэж унших нь харааг хурдан муутгах аюултай. Ер нь тэгээд реклам бага унших тусам эдийн засагт ач холбогдолтой. Тэжээл А, В ба С витаминууд нүдэнд хамгийн сайн. А витамин цөцгийн тос, цөцгий, өндөгний шар ба загасны элэгт их байдаг. Мөн лууван ба малын дотор маханд хамгийн их байдаг ажээ. Ер нь хүүхэд өдөрт нэг аяга луувангийн шүүс уувал сайн. В төрлийн витаминууд дотор мах, төмс, самар, алим, сүү, өндөг, байцаанд элбэг байдаг. Харин С витаминг амтат чинжүү, помидор, лимон хамгийн ихээр агуулдаг. |